физикийн багшийн булан
Физикийн багшийн булан
Физикийн мэдлэгийн бүтэц:
Аливаа шинжлэх ухааны онол нь хэрэв судлаач өмнө нь мэдэгдээгүй шинжлэх ухааны баримттай тохиолдож энэ баримт нь хуучин онолын байр сууринаас тайлбарлах боломжгүй болсон тохиолдолд л төрдөг. Үүнтэй уялдан энэ баримтуудыг тайлбарлах зарчмын хувьд цоо шинэ таамаглалыг дэвшүүлэх шаардлага үүсдэг. Таамаглал туршилтаар батлагдсаны дараа үзэгдлийг тоон талаас нь судлах үе шат руу шилждэг. Үүний тулд үзэгдлийн зөвхөн хамгийн чухал шинж чанарын минимумыг агуулсан идеал объектийг сонгох хэрэгтэй болдог. Дараа нь хэмжих боломжтой хэмжигдэхүүнүүдийг оруулж ирдэг. Хэмжсэн хэмжигдэхүүнүүдийн хооронд тоон харьцаа хамаарлыг тогтоодог. Энэ харьцаа хамаарлыг нь хуулиуд гэж нэрлэдэг. Хуулийг тогтооосноор судалж буй үзэгдлүүдийг жолоодож , хүний хэрэгцээнд , өөрөөр хэлбэл практик хэрэглээг буй болгох боломж бүрддэг. Йинхүү физикийн мэдлэгийн агуулгад дараах есөн элементийг ялгах нь чухал юм.
- Физик үзэгдэл: Физик үзэгдэлийн үүрэг нь суралцагчдын сурах танин мэдэхүйн ба эзэмших ёстой объект болдогт оршдог.
- Физик онол: Физик онолын үүрэг нь физик үзэгдлийг тайлбарлах, явагдах нөхцлүүдийг урьдчилан хэлэх, тоон тодорхойлогчдыг эрэлхийлэх, зүй тогтлыг илрүүлж ашиглах арга замыг тодорхойлоход оршдог.
- Шинжлэх ухааны баримт: Физик онолыг боловсруулахдаа шинжлэх ухааны баримтуудыг цугцуулахаас эхэлдэг. Физик мэдлэгийн системд шинжлэх ухааны баримтуудын үүрэг нь онолыг хөгжүүлэх туршлагын суурь болдогт оршдог.
- Таамаглал: Таамаглал нь тогтоогдоогүй, тодорхой бус баримтууд байж болох тайлбар өгдөг.
- Идеал объект (загвар): Түүний үүрэг нь судалж байгаа үзэгдлийн гол биш шинж чанадыг хийсвэрлэж, гол шинж чанарууд дээр анхаарлыг төвлөрүүлэхэд оршдог.
- Физик хэмжигдэхүүн: Физик хэмжигдэхүүн нь физик үзэгдлийн тоон тодорхойлогч болж, хэмжихэд зориулагддаг үүрэгтэй.
- Хууль: Физик үзэгдэл буюу хэмжигдэхүүнүүдийн хоорондын давтагддаг, тогтвортой холбоог илэрхийлэх мэдлэгийн элементүүдийг үгээр, графикаар буюу томъёогоор илэрхийлдэг. Хуулийн үүрэг нь физик процессуудыг жолоодох боломжтой холбоо, хамаарлыг тогтоох явдал юм .
- Практик хэрэглээ: Судалж буй үзэгдлийн эерэг илэрлүүдийг практикт хэрэглэх болон сөрөг илэрлүүдтэй нь тэмцэх аргуудыг олох нь практик хэрэглээний үүрэг юм. Энэ бол шинжлэх ухааны танин мэдэхүйн эцсийн зорилго юм .
- Бодлогууд: Байгаль буюу хүний бий болгосон төхөөрөмжүүд дээр явагдах үзэгдэл ба нөхцөл байдлыг сургалтын зорилгоор загварчлах үүрэгтэй.
- Мэдлэгийн элементүүдийн үүргийг тодорхойлж, ерөнхий шинжээр нь системчилснээр сургалтын сэтгэл судлалын болон дидактик олон зорилтыг шийдвэрлэх мэдлэг эзэмших технологийг боловсруулж болдог.
Физикийн мэдлэгийн агуулга
Физикийн мэдлэгийн агуулгын элемент бүр нь өөрийн ээлжиндээ дараахь мэдлэгийн элементийг агуулна.
Жишээлбэл: Физик хэмжигдэхүүн
- Нэр,тэмдэглэх үсэг,нэгж,
- Ямар шинж чанарыг илэрхийлж байгаа
- Тодорхойлолт,
- Нэгжийн тодорхойлолт,
- Бусад хэмжигдэхүүнтэй яаж холбогдохыг харуулах томъёо
- Хэмжих аргууд
Физикийн хууль
- Томъёолол
- Тодорхойлолт
- Математик бичиглэл
- Үнэн зөвийг батлах туршилт
- Практик хэрэглээ
- Хэрэглэгдэх хүрээ
Физикийн үзэгдэл
- Шинж чанар
- Явагдах механизм
- Үзэгдлийн талаарх өгөгдлүүд
- Онолын тайлбар
- Хэрэглээ
Физикийн загвар
- Загварчлах обьект
- Загварын агуулга ба загварчлагдаж буй шинж чанар
- Загварын хүчин төгөлдөр байх онол
- Загварын доторх ойлголтын холбоо
- Загварын давуу ба дутагдалт тал
- Хэрэглэгдэх хүрээ
Физикийн тулгуур туршлага
- Туршилтын схем
- Туршилтын агуулга
- Туршлагаас шийдвэрлэх зөрчлүүд
Физикийн чухал тогтмолууд
- Тухайн тогтмолын тоон утга
- Юуг тухайн тогтмолын тоон утга илэрхийлж байгааг харуулах
- Тогтмолын хэмжилтийн нэгж
Физикийн туршилт
Туршилт нь шинжлэх ухааны танин мэдэхүйн төдийгүй амьдрал практикийн өндөр ач холбогдолтой . Түүний тусламжтайгаар шинжлэх ухаан материаллаг ертөнц дахь үзэгдлүүдийг тайлбарлаад зогсохгүй тэдгээрийг эзэмших бололцоог олгодог. Иймээс туршилт нь шинжлэх ухаан ба үйлдвэрлэлийн хоорондох чухал холбоос болдог. Туршилт нь үйлдвэрлэлийн техникт шинэ багаж төхөөрөмж , машин механизмууд материалууд, процессуудыг судлах, зохион бүтээх үндэс болдог.
Туршилтыг гүйцэтгэх үйл ажиллагааны төлөвлөгөө
1. Туршилтын зорилгыг тодорхойлох
2. Туршилтын үндэсд тавигдах таамаглалаа томъёолж үндэслэх
3. Туршилтын зорилгоо биелүүлэхэд гарцаагүй шаардлагатай нөхцлүүдээ тогтоож авах
4. Дараах асуултын хариуг өөртөө багтаасан төлөвлөгөө зохиох
a) Ямар ямар ажиглалт явуулах
b) Ямар ямар хэмжигдэхүүнийг хэмжих
c) Туршилт тавихад гарцаагүй шаардлагатай багаж төхөөрөмж материалуудыг тогтоох
d) Туршилтын явц ба түүнийг гүйцэтгэх дэс дарааллыг тогтоох
e) Туршилтын үр дүнг бичих бичиглэлийн хэлбэрийг сонгох
5. Гарцаагүй шаардлагатай багаж төхөөрөмж материалуудаа сонгох
6. Төхөөрөмжүүд ба цахилгаан хэлхээг угсрах
7. Туршилтаа явуулж ажиглалт, хэмжилт, тэдгээрийн үр дүнг бичих
8. Хэмжилтийн үр дүнд математик боловсруулалт хийх
9. Туршилтийн үр дүнд дүн шинжилгээ хийж дүгнэлтүүдээ томъёолох (үгээр, тэмдэглэгээгээр буюу график хэлбэрээр)
Физикийн бодлого
Сурагчдад гүн бат мэдлэг дадал олгох сургалтын нэг хэсэг бол физикийн бодлого бодуулах явдал болно.
Физикийн бодлого бодох гэдэг нь оюун дүгнэлт физик, математикийн томъёо хуулийг ашиглан тодорхой үзэгдэл зүй тогтлын мөн чанарыг тогтоон, асуудлыг шийдвэрлэхийг хэлдэг. Бодлого нь физикийн ухагдахуун, үзэгдлүүдийг судлах, учир шалтгааныг тогтоохын тулд тодорхой үндэслэгээтэй сонгон авсан дасгалууд болно. Физикийн бодлого бодох явцад сурагчид онолын мэдлэгээ, чадвар дадал болон хувиргадаг байна. Сурагчдаар бодуулахад бэлтгэсэн тодорхой нөхцөл байдалд байгаа биес үзэгдлүүдийн нийлбэр цогцсыг физикийн бодлого гэнэ.Физикийн бодлого бодосноор сурагчдын сэтгэн бодох чадвар өгч, физикийн шинжлэх ухааны мөн чанарыг мэдэж авдаг байна. Бодлого бодох нь шинжлэх ухааны системтэй мэдлэг олж авах нэг хэрэглүүр болдог юм. Бодлого бодох явцад физикийн үзэгдэл, ухагдахуун хэмжигдэхүүнүүдийг сайн ойлгож, авахын зэрэгцээ онол практикийн мэдлэг чадварыг эзэмшдэг байна.
Физикийн бодлого бодох дараалал
- Бодлогын нөхцлийг анхааралтай уншиж үндсэн асуудлаа ойлгож авах бодлогонд тодорхойлсон процесс үзэгдлийн ерөнхий төсөөлөл гаргах
- Бодлогын нөхцлийг давтан уншиж бодолтын зорилго, шийд олоход зайлшгүй хэрэгтэй өгөгдөл хэмжигдэхүүний тухай тодорхой төсөөлөлтэй болох
- Нийтээр хэрэглэдэг үсгэн тэмдэглэлүүд ашиглан бодлогын нөхцлийг товчлон тэмдэглэх
- Бодлогод шаардлагатай зураг, схем үйлдэх
- Бодлого бодох аргаа тодорхойлж, бодлогын төлөвлөгөө зохиох
- Бодлогын системд орсон процессуудыг тодорхойлогч үндсэн тэгшитгэлүүд сонгон бичих
- Өгөгдсөн хэмжигдэхүүнээр эрж байгаа хэмжигдэхүүнийг илэрхийлэн томъёолсон ерөнхий шийд олох
- Хэмжигдэхүүнүүдийн хэмжээс ашиглан шийд зөв олсон эсэхийг ерөнхий байдлаар урьдчилан шалгах
- Тооцоог сонгосон нарийвчлалийн хүрээнд хийх
- Гарган авсан шийдийнхээ бодитой эсэхийг үнэлэх
Жишээлбэл:
Кинематикийн агуулгатай бодлого бодох дараалал
- Бодлогын нөхцлийг анхааралтай унших
- Хөдлөж байгаа бие болон хөдөлгөөний төрлийг тодорхойлох
- Бодлогын нөхцлийн товч бичлэг хийх
- Кинематикийн үндсэн тэгшитгэлүүдийг вектор хэлбэртэй бичих
- Тооллын систем сонгож биеийн хөдөлгөөний параметр заах
- Кинематикийн тэгшитгэлүүдийг вектор хэлбэрээс скаляр хэлбэрт хөрвүүлэх ( тэгшитгэлийг координатын тэнхлэгүүдийн дагуух проекцуудын хувьд бичих )
- Зохиосон систем тэгшитгэлээ бодож эрж байгаа хэмжигдэхүүнийг илэрхийлсэн томъёог ерөнхий хэлбэртэй олох
- Томъёонд байгаа хэмжигдэхүүнүүдийн нэрийн нэгжийг ашиглан олсон шийдээ шалгах
- Ерөнхий хэлбэртэй шийдэд хэмжигдэхүүнүүдийн тоон утгыг СИ систем дэхь нэгжийн хамт тавьж тооцоо хийх
- Гарсан үр дүнгийн бодит байдалд үнэлгээ өгөх
Бодлогын бодолтын бичвэр хийх арга барилууд
Бичвэрийн арга барилыг тайлбарласан төвшин зэрэглэлээр, шийдээ бичих бичлэгийн хэлбэржилтээр нь ялгаж болно. Иймд хэлбэржилтээрээ ялгаатай хэд хэдэн арга барил бий. Бодлогын шийдийг ерөнхий (томъёо) хэлбэртэй бодсоны дараа тооцоогоо хийх, томъёонуудын бичвэр ба тооцоо хоёрыг зааглалгүйгээр завсрын хэмжигдэхүүнийг тус бүрд тооцоолсноор эцсийн олох хэмжигдэхүүнийг тодорхойлох(холимог арга); шийдийг дан томъёонуудаар олсны дараа томъёо бүрд хэмжигдэхүүний тоон утгыг тавьж тооцоолох. Бодолтын бичвэр хийх 3 арга барил байна :
- Зөвхөн томъёонуудын бичвэр бичээд тооцоолох
- Бодлогын шийдлийг дэс дараалан төлөвлөсөн бичвэр
- Бодлогын шийдлийн товч тайлбартай бичвэр .
Жишээ үзье.
1. Томъёонуудаас бүрдсэн шийдийн бичвэр ба тооцоо
Бодлого 1. Алхагч экскаваторын тулгуур тус бүр 16м урт, 2,5м өргөн хоёр улнаас бүрдсэн гэе. Экскаваторын масс нь 1150т бол хөрсөнд үзүүлэх даралтыг ол.
L=16м P=F/S [ P] =kg*m /c2 *m2 =Па
а=2.5м
n=2 F=mg P=1150000*10 / 2*16*2.5=140(кПа)
m=1150т
Р=? S=nLa P=140кПа
2. Бодлогын шийдлийг дэс дараалан төлөвлөсөн бичвэр
Бодлого 2. 100кг масстай 10оС температуртай усыг буцалгахын тулд зууханд шатаах хуурай түлшний хэмжээ ол.
Зуухны АҮК 15%
Зуух
My=100кг
t1=10
t2=100
n=0.15
mXT-?
Q=8.3*106
Cy=4.19 кж/(кг*К)
1. Зуухны АҮК-ийг усыг халаахад шилжсэн усны авсан Qав дулааны хэмжээг зуухнаас авсан (зуухны зарцуулсан Qзар) дулааны хэмжээнд зарцуульж олно.
∩=QАВ/ Qзар (1)
2. Ус буцалгахад зайлшгүй шаардагдах дулааны Qав хэмжээ:
QАВ=Cуmу(t2-t1) (2)
3. Qзар нь хуурай түлш шатахад ялгарсан (нийт) дулааны хэмжээтэй тэнцүү:
Qзар=qmхт (3)
4. Qав, Qзар хэмжигдэхүүнүүдийн 2,3 илэрхийлэлийг 1 томъёонд оруулахад АҮК тодорхой томъёо дараах хэлбэртэй болно:
∩=CуТУ(t2-t1)/ qmхт
5. Эндээс, хуурай түлшний массыг тодорхойлох ерөнхий шийд олдоно:
mхт= CуТУ(t2-t1)/ q∩
6. Шийдийг ерөнхий хэлбэрээр шалгана:
[mхт]=Ж/(кг*К)*кг*К/ Ж/кг=кг
7. Тооцоо хийнэ:
mхт =4.19-103*100*90/0.83*107*0.15=30(кг)
8. Хариу:mхт=30(кг)
3. Бодлогын шийдийн товч тайлбартай бичвэр.
Бодлого 3. Өргөх кранаар 2500кг масстай ачааг 12м өндөрт өргөжээ. Гүйцэтгэсэн ажлыг тодорхойл.
Кран
m=2500кг
h=12m Ачааг өргөхөд гүйцэтгэсэн ажлыг А=FS томъёогоор олно. Fxx-хүндийн хүчтэй тэнцүү Fxx=mg томъёогоор тодорхойлогдоно. Ачааг хөөргөсөн өндөр S=h. Иймээс, Fxx=2500кг*9,8(Н/кг)=24500Ж
А=24500Н*12м=294000Ж=294кЖ
А-?
Бодлого бодох процессын ийм үгчилсэн бичвэр эхний үе шатанд ашигтай байдаг. Энэ бичвэр сурагчид сэтгэмжийн логик (учир шалтгаан) –ийг ойлгоход туслана.
Физикийн туршилт
Туршилт нь шинжлэх ухааны танин мэдэхүйн төдийгүй амьдрал практикийн өндөр ач холбогдолтой . Түүний тусламжтайгаар шинжлэх ухаан материаллаг ертөнц дахь үзэгдлүүдийг тайлбарлаад зогсохгүй тэдгээрийг эзэмших бололцоог олгодог. Иймээс туршилт нь шинжлэх ухаан ба үйлдвэрлэлийн хоорондох чухал холбоос болдог. Туршилт нь үйлдвэрлэлийн техникт шинэ багаж төхөөрөмж , машин механизмууд материалууд, процессуудыг судлах, зохион бүтээх үндэс болдог.
Туршилтыг гүйцэтгэх үйл ажиллагааны төлөвлөгөө
1. Туршилтын зорилгыг тодорхойлох
2. Туршилтын үндэсд тавигдах таамаглалаа томъёолж үндэслэх
3. Туршилтын зорилгоо биелүүлэхэд гарцаагүй шаардлагатай нөхцлүүдээ тогтоож авах
4. Дараах асуултын хариуг өөртөө багтаасан төлөвлөгөө зохиох
a) Ямар ямар ажиглалт явуулах
b) Ямар ямар хэмжигдэхүүнийг хэмжих
c) Туршилт тавихад гарцаагүй шаардлагатай багаж төхөөрөмж материалуудыг тогтоох
d) Туршилтын явц ба түүнийг гүйцэтгэх дэс дарааллыг тогтоох
e) Туршилтын үр дүнг бичих бичиглэлийн хэлбэрийг сонгох
5. Гарцаагүй шаардлагатай багаж төхөөрөмж материалуудаа сонгох
6. Төхөөрөмжүүд ба цахилгаан хэлхээг угсрах
7. Туршилтаа явуулж ажиглалт, хэмжилт, тэдгээрийн үр дүнг бичих
8. Хэмжилтийн үр дүнд математик боловсруулалт хийх
9. Туршилтийн үр дүнд дүн шинжилгээ хийж дүгнэлтүүдээ томъёолох (үгээр, тэмдэглэгээгээр буюу график хэлбэрээр)
Физикийн бодлого
Сурагчдад гүн бат мэдлэг дадал олгох сургалтын нэг хэсэг бол физикийн бодлого бодуулах явдал болно.
Физикийн бодлого бодох гэдэг нь оюун дүгнэлт физик, математикийн томъёо хуулийг ашиглан тодорхой үзэгдэл зүй тогтлын мөн чанарыг тогтоон, асуудлыг шийдвэрлэхийг хэлдэг. Бодлого нь физикийн ухагдахуун, үзэгдлүүдийг судлах, учир шалтгааныг тогтоохын тулд тодорхой үндэслэгээтэй сонгон авсан дасгалууд болно. Физикийн бодлого бодох явцад сурагчид онолын мэдлэгээ, чадвар дадал болон хувиргадаг байна.
Сурагчдаар бодуулахад бэлтгэсэн тодорхой нөхцөл байдалд байгаа биес үзэгдлүүдийн нийлбэр цогцсыг физикийн бодлого гэнэ. Физикийн бодлого бодосноор сурагчдын сэтгэн бодох чадвар өгч, физикийн шинжлэх ухааны мөн чанарыг мэдэж авдаг байна. Бодлого бодох нь шинжлэх ухааны системтэй мэдлэг олж авах нэг хэрэглүүр болдог юм. Бодлого бодох явцад физикийн үзэгдэл, ухагдахуун хэмжигдэхүүнүүдийг сайн ойлгож, авахын зэрэгцээ онол практикийн мэдлэг чадварыг эзэмшдэг байна.
Физикийн бодлого бодох дараалал
1. Бодлогын нөхцлийг анхааралтай уншиж үндсэн асуудлаа ойлгож авах бодлогонд тодорхойлсон процесс үзэгдлийн ерөнхий төсөөлөл гаргах
2. Бодлогын нөхцлийг давтан уншиж бодолтын зорилго, шийд олоход зайлшгүй хэрэгтэй өгөгдөл хэмжигдэхүүний тухай тодорхой төсөөлөлтэй болох
3. Нийтээр хэрэглэдэг үсгэн тэмдэглэлүүд ашиглан бодлогын нөхцлийг товчлон тэмдэглэх
4. Бодлогод шаардлагатай зураг, схем үйлдэх
5. Бодлого бодох аргаа тодорхойлж, бодлогын төлөвлөгөө зохиох
6. Бодлогын системд орсон процессуудыг тодорхойлогч үндсэн тэгшитгэлүүд сонгон бичих
7. Өгөгдсөн хэмжигдэхүүнээр эрж байгаа хэмжигдэхүүнийг илэрхийлэн томъёолсон ерөнхий шийд олох
8. Хэмжигдэхүүнүүдийн хэмжээс ашиглан шийд зөв олсон эсэхийг ерөнхий байдлаар урьдчилан шалгах
9. Тооцоог сонгосон нарийвчлалийн хүрээнд хийх
10. Гарган авсан шийдийнхээ бодитой эсэхийг үнэлэх
Жишээлбэл:
Кинематикийн агуулгатай бодлого бодох дараалал
1. Бодлогын нөхцлийг анхааралтай унших
2. Хөдлөж байгаа бие болон хөдөлгөөний төрлийг тодорхойлох
3. Бодлогын нөхцлийн товч бичлэг хийх
4. Кинематикийн үндсэн тэгшитгэлүүдийг вектор хэлбэртэй бичих
5. Тооллын систем сонгож биеийн хөдөлгөөний параметр заах
6. Кинематикийн тэгшитгэлүүдийг вектор хэлбэрээс скаляр хэлбэрт хөрвүүлэх ( тэгшитгэлийг координатын тэнхлэгүүдийн дагуух проекцуудын хувьд бичих )
7. Зохиосон систем тэгшитгэлээ бодож эрж байгаа хэмжигдэхүүнийг илэрхийлсэн томъёог ерөнхий хэлбэртэй олох
8. Томъёонд байгаа хэмжигдэхүүнүүдийн нэрийн нэгжийг ашиглан олсон шийдээ шалгах
9. Ерөнхий хэлбэртэй шийдэд хэмжигдэхүүнүүдийн тоон утгыг СИ систем дэхь нэгжийн хамт тавьж тооцоо хийх
10. Гарсан үр дүнгийн бодит байдалд үнэлгээ өгөх
Бодлогын бодолтын бичвэр хийх арга барилууд
Бичвэрийн арга барилыг тайлбарласан төвшин зэрэглэлээр, шийдээ бичих бичлэгийн хэлбэржилтээр нь ялгаж болно. Иймд хэлбэржилтээрээ ялгаатай хэд хэдэн арга барил бий. Бодлогын шийдийг ерөнхий (томъёо) хэлбэртэй бодсоны дараа тооцоогоо хийх, томъёонуудын бичвэр ба тооцоо хоёрыг зааглалгүйгээр завсрын хэмжигдэхүүнийг тус бүрд тооцоолсноор эцсийн олох хэмжигдэхүүнийг тодорхойлох(холимог арга); шийдийг дан томъёонуудаар олсны дараа томъёо бүрд хэмжигдэхүүний тоон утгыг тавьж тооцоолох. Бичвэрийн арга барилууд : зөвхөн томъёонуудын бичвэр бичээд тооцоолох ; бодлогын шийдлийг дэс дараалан төлөвлөсөн бичвэр; бодлогын шийдлийн товч тайлбартай бичвэр .
Жишээ үзье.
1. Томъёонуудаас бүрдсэн шийдийн бичвэр ба тооцоо
Бодлого 1. Алхагч экскаваторын тулгуур тус бүр 16м урт, 2,5м өргөн хоёр улнаас бүрдсэн гэе. Экскаваторын масс нь 1150т бол хөрсөнд үзүүлэх даралтыг ол.
L=16м P=F/S [ P] =kg*m /c2 *m2 =Па
а=2.5м
n=2 F=mg P=1150000*10 / 2*16*2.5=140(кПа)
m=1150т
Р=? |
S=nLa P=140кПа
2. Бодлогын шийдлийг дэс дараалан төлөвлөсөн бичвэр
Бодлого 2. 100кг масстай 10оС температуртай усыг буцалгахын тулд зууханд шатаах хуурай түлшний хэмжээ ол.
Зуухны АҮК 15%
Зуух
My=100кг
t1=10
t2=100
n=0.15
mXT-?
Q=8.3*106
Cy=4.19 кж/(кг*К)
1. Зуухны АҮК-ийг усыг халаахад шилжсэн усны авсан Qав дулааны хэмжээг зуухнаас авсан (зуухны зарцуулсан Qзар) дулааны хэмжээнд зарцуульж олно.
h=QАВ/ Qзар (1)
2. Ус буцалгахад зайлшгүй шаардагдах дулааны Qав хэмжээ:
QАВ=Cуmу(t2-t1) (2)
3. Qзар нь хуурай түлш шатахад ялгарсан (нийт) дулааны хэмжээтэй тэнцүү:
Qзар=qmхт (3)
4. Qав, Qзар хэмжигдэхүүнүүдийн 2,3 илэрхийлэлийг 1 томъёонд оруулахад АҮК тодорхой томъёо дараах хэлбэртэй болно:
h=CуТУ(t2-t1)/ qmхт
5. Эндээс, хуурай түлшний массыг тодорхойлох ерөнхий шийд олдоно:
mхт= CуТУ(t2-t1)/ qh
6. Шийдийг ерөнхий хэлбэрээр шалгана:
[mхт]=Ж/(кг*К)*кг*К/ Ж/кг=кг
7. Тооцоо хийнэ:
mхт =4.19-103*100*90/0.83*107*0.15=30(кг)
8. Хариу:
mхт=30(кг)
3. Бодлогын шийдийн товч тайлбартай бичвэр.
Бодлого 3. Өргөх кранаар 2500кг масстай ачааг 12м өндөрт өргөжээ. Гүйцэтгэсэн ажлыг тодорхойл.
Кран m=2500кг h=12m | Ачааг өргөхөд гүйцэтгэсэн ажлыг А=FS томъёогоор олно. Fxx-хүндийн хүчтэй тэнцүү Fxx=mg томъёогоор тодорхойлогдоно. Ачааг хөөргөсөн өндөр S=h. Иймээс, Fxx=2500кг*9,8(Н/кг)=24500Ж А=24500Н*12м=294000Ж=294кЖ |
А-? |
Бодлого бодох процессын ийм үгчилсэн бичвэр эхний үе шатанд ашигтай байдаг. Энэ бичвэр сурагчид сэтгэмжийн логик (учир шалтгаан) –ийг ойлгоход туслана.